Хэл:

Тусламж? 77485555-3

blog

БНСУ-д суугаа Элчин сайд, хатагтай Э.Сарантогостой уулзав

    Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2022.10.11/ Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд, хатагтай Э.Сарантогостой уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 07-10-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв 2022, БНСУ-д” арга хэмжээ ковидын дараа үйлдвэрлэгчдээ дэмжих, бизнесийг нь эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажил болсныг онцлоод цаашид Монголын ЖДҮ эрхлэгчдийг дэмжихийн тулд энэхүү үзэсгэлэнг жилдээ 2 удаа зохион байгуулж олон аж ахуйн нэгж оролцуулах санал гаргаж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
    Түүнчлэн үзэсгэлэн зохион байгуулахаасаа өмнө хөтөлбөр төлөвлөгөөгөө ЭСЯ-тай урьдчилан тохирох,  үзэсгэлэнд оролцож байгаа ААН-үүд Солонгос хэл дээр бараа, бүтээгдэхүүний танилцуулга болон шошгоо бэлдэх нь чухал ач холбогдолтойг хэлэв.
  Мөн Солонгост зохион байгуулагддаг үзэсгэлэнгүүдэд Монголын ААН-үүдийг оролцуулах, сургалтад хамруулах, үйлдвэрүүдтэй танилцуулах, туршлага судлуулах талаар хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Releted Tags
Popular Desgin UX
Social Share